ДАРХАН-УУЛ: 5x5 сагсан бөмбөгийн зургаан талбайтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
ДАРХАН /МОНЦАМЭ/. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд "Дархан-60" цогцолборыг байгуулах ажил үргэлжилж байна.
Тус цогцолборын нэг хэсэг нь спортыг дэмжсэн, хүүхэд, залуусын чөлөөт цагт зориулагдахаар төлөвлөгдсөн аж. Энэ хүрээнд 5x5 сагсан бөмбөгийн зориулалтын зургаан талбайг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орууллаа.
Орон нутгийн төсвийн 641 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3х3 гурван талбай, 5х5 зориулалтын олон улсын стандартад нийцсэн талбайг "ЭЭБО пропертиз" ХХК гүйцэтгэсэн аж.
Зургаадугаар сард Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд залуучууддаа зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайг нээж байсан бол ийнхүү 5х5 сагсан бөмбөгийн стандарт задгай талбайг спортод хайртай залууст зориулан бий болгожээ.
Шинэ талбайн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан тэмцээнд Дархан-Уул аймгийн болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Сайхан сумаас ирсэн 33 багийн нийт 198 тоглогч, эрэгтэй, эмэгтэй төрөлд хурд хүчээ сорин өрсөлдсөн аж.
Талбайн арчлалт хамгаалалтыг Дархан
хотын соёл,
амралтын хүрээлэн хариуцан ажиллах бөгөөд оройн цагаар, цагийн хязгаарлалтгүй тоглох боломжтой
ажээ.