ӨМНӨГОВЬ: ЖДҮ эрхлэгч иргэд салбар харгалзахгүй хөнгөлөлттэй зээлд нээлттэй хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-06 17:34:49

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгч 26 иргэнийг гурван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шалгаруулжээ. 

 

Тус хөнгөлөлтэй зээлийн төсөл зургаан сарын хугацаанд гурван үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд нийт 49 төслийг худалдаа эрхлэгчид ирүүлжээ.

 

Орон нутгийн төсвөөс олгогдох таван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд худалдаа үйлчилгээнээс бусад  салбарт үйлчилгээ үзүүлж байгаа иргэд хамрагдах боломжтойгоороо онцлогтой.  Харин улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд арван нэр төрлийн үйлчилгээ эрхлэгч иргэд хамрагдахаар тусгагджээ.

 

Уг төслийн дараагийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах сонирхолтой иргэдийн хүсэлтийг 2023 оны есдүгээр сард үргэлжлүүлэн хүлээн авах аж.  

 

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ЖДҮ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунчимэг:

-Өмнөговь аймгийн хувьд орон нутгийн төсвийн таван тэрбум, улсын төсвийн нэг тэрбум төгрөг нийт зургаан тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ эрхлэгч иргэдэд олгох ажлыг 2023 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж одоогоор гэрээ байгуулах түвшинд ажиллаж байна. Уг төсөл авах хугацаанд ЖДҮ эрхлэгчдээс 49 төслийг ирүүлсэн. Төслийг 2020 оны 113 дугаар тогтоол болох ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох журмын дагуу гурван үе шаттай зохион байгуулж ажилласан. Энэхүү үе шатуудыг хангасан 26 төсөлд 3 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгохоор шалгаруулж гэрээгээ байгуулах ажлыг зохион байгуулахаар болж байна. Үлдсэн орон нутгийн төсвийн 3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн төсөв дээрээ есдүгээр сараас хүсэлт авч эхэлнэ. Иргэд төсөл бичихтэй холбоотой журам болон зөвлөн туслах үйлчилгээ, мэдээллийг тухай бүрд нь Өмнөговь аймгийн ХХААГ-аас  авах боломжтой гэлээ.

Related news