ӨМНӨГОВЬ: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-22 15:19:35

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн газар нутгийн бэлчээрийн таван хувь нь ногоотой, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь гангийн нөхцөл байдалтай байна.

 

Аймгийн 15 сумын нийт 6584 малчин өрхөд 2,6 сая толгой мал тарга хүчийг нэмэгдүүлж оторлон намаржиж байна.

 

Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах ажлын багийг Засаг даргын захирамжаар томилон албан даалгаврыг гаргаж, одоогийн нөхцөл байдал, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, тооцоолол, судалгааг боловсруулан гаргажээ. 

 

Тус ажлын баг үргэлжлүүлэн гангийн эрсдэлийн үнэлгээ хийх, отор нүүдлийн судалгаа гаргах, хил залгаа аймгуудтай отор нүүдлийг хамтран зохион байгуулах гэрээ хэлэлцээр хийх, отрын бүс нутагт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах, бэлчээрийн ургамалжилтын судалгаа хийх, аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, мал угаалга туулгалтын ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах зэрэг төлөвлөгөөт үйл ажиллагааг урьдчилан төлөвлөж хэрэгжилтийг ханган ажиллахаар болжээ. 

Related news