ДУНДГОВЬ: Харааны бэрхшээлтэй иргэдэд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-06 07:13:58
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих орчны хүртээмжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Мандалговь хотын төвийн замын уулзваруудад дуут гэрлэн дохио суурилуулав.


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн гурван замын уулзварт 12 дуут гэрлэн дохиог суурилуулсан байна.


Тус аймгийн хэмжээнд харааны бэрхшээлтэй 150 гаруй иргэн байдаг. Тэдгээрийн 30 хувь нь төвд амьдардаг юм. Ийнхүү дуут дохиотой болсноор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй хүүхэд, ахмад настнуудад ч ээлтэй, аюулгүй зорчих боломжийг бүрдүүллээ гэж  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс мэдээллээ.


May be an image of street and text

Related news