Хөмүүлтэй гоймон үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-16 16:48:19

Өмнөговь аймагт хөмүүлтэй гоймон үйлдвэрлэж байна. Говь нутгийн гол хоолны хольц нь хөмүүл гэх ургамал байдаг билээ. Иргэд уг ургамлыг даршлан хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай юм. Харин тухайн ургамлыг гоймонд амтлагч хэлбэрээр оруулж үйлдвэрлэсэн нь нутгийнхны сэтгэлд ихэд нийцэж байна.

"Их говийн батаар" ХХК нь 2012 оноос эхлэн хүнсний үйлдвэрлэл эхлүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гоймон үйлдвэрлэх болсон юм. Одоогоор 4 төрлийн гоймон үйлдвэрлэж байгаагийн нэг дээрх хөмүүлтэй гоймон ажээ. Бүх төрлийн шөлтэй хоолонд хэрэглэж болох уг гоймон нь өнгөрсөн оны Өмнөговь аймгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр шалгарсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news