Риогийн олимпын зардлыг 30 хувиар бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-06 14:50:47

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /BBC/. 2016 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болох Олимп болон Паралимпын наадмыг зохион байгуулагчид зардал хэтрэхээс зайлсхийх зорилгоор олимпын төсвийг их хэмжээгээр танахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Одоогийн байдлаар олимпын наадамд бэлтгэх болон зохион байгуулахад 3.6 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Роигийн олимпын наадмыг зохион байгуулах хороо зардлаа бараг 30 хувиар танахад бэлэн байна.

Тухайлбал, Рио-де-Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох Олимпын наадмын нээлтийн ёслолд  2012 оны Лондоны олимпын нээлтэд зарцуулж байсан хөрөнгийн ердөө аравны нэгтэй тэнцэх хөрөнгө мөнгө зарцуулна.

Харин дэлхийн 100 гаруй орны 15 мянга орчим тамирчин оролцох спортын арга хэмжээнүүдэд зарцуулах зардлыг танахгүй байна.

Риогийн олимпын наадмыг зохион байгуулагчид өнгөрсөн өдрүүдэд яаралтай хуралдаж, төсвийг танах асуудлыг хэлэлцжээ.

Д.Жаргал

Related news
Comments