Иргэд булш, хиргисүүр ухах тохиолдол нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛСүүлийн үед иргэд Соёлын өвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сайн мэдэхгүйн улмаас амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор булш хиргисүүрийг ухаж тонох тохиодол нэмэгдсээр байна гэдгийг Хөвсгөл аймгийн БСУГ-ын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Х.Баасансүрэн хэлж байна.
Энэ нь иргэдэд гарч буй хууль тогтоомжийг сурталчлан таниулах арга хэмжээ дутагдалтай байгаатай холбоотой төдийгүй эдийн засгийн хямрал, ажилгүйдэлтэй ч холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл иргэдийн дунд хэн нэгнээс ам дамжсан булш, хиргисүүр дотор их хэмжээний үнэт зүйл байдаг гэсэн буруу ташаа ойлголт байдаг боловч Монгол Улсын эрүүгийн хуулиар ихээхэн хэмжээний торгууль төлж зарим тохиолдолд ял эдэлдэг гэдгийг мэддэгүй учраас зарим иргэд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.
Тус аймгийн хэмжээнд хадны зураг 51, төвд бичиг 22, булш хиргисүүр 10591, тахил тайлгын байгууламж 66, барилга архитектур 21, хүн чулуу 10, буган хөшөө 147, эртний хөшөө дурсгал 173 нийт 11000 гаруй түүх соёлын дурсгалт өв тоологдсоноос аймгийн хамгаалалтанд 28, улсын хамгаалалтанд 8 соёлын өв байдаг ажээ.
Б.Гантуяа