ӨВӨРХАНГАЙ: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Өвөрхангайд мэс засал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-21 16:17:39

Арвайхээр /МОНЦАМЭ/. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт ажиллалаа


ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайханаар ахлуулсан баг аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч нартай хамтран гавал тархины, цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.


Одоогоор өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж. 


Өвөрхангай аймгийн БОЭТ-өөс Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд улсын клиникийн 1 дүгээр эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.


Энэ хүрээнд судсан дотуурх мэс засал, оношилгоо, толгой, хүзүүний хавдар, тархины харвалт, саажилт, зөөлөн эдийн эмгэг, гэмтэл зэрэг олон мэс ажилбарыг улсын клиникийн төв эмнэлгүүдтэй хамтран орон нутагтаа хийж, иргэдийн Улаанбаатар хот явах урсгалыг багасгаад байна. 

Related news