ДОРНОГОВЬ: Ургац хураалт 35.1 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-22 09:58:36

Сайншанд /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны есдүгээр сарын 19-ний байдлаар 44.43 тонн төмс, 141.4 тонн хүнсний ногоо тус тус хураан авч ургац хураалт 35.1 хувьтай үргэлжилж байна.


Энэ жил төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд 339 өрх, 30 аж ахуйн нэгж байгуулага тариалалт хийжээ.


Мөн “Шинэ хөдөө” төслийн хүрээнд энэ хавар Дорноговь аймгийн газар тариалан эрхлэгч, эрхлэхээр сонирхож буй 350 хүн хамгаалагдсан хөрсний тариалан буюу хүлэмжийг олгоод байгаа юм.

Related news