ДУНДГОВЬ: Байгаль хамгаалагч нарыг унаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-22 15:18:13
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр тус аймгийн нутагт орших улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч нарыг унаажуулж, ажиллах боломж, нөхцөлийг сайжрууллаа.


Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт байх улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7 байгаль хамгаалагчид нийт 29 051 330 төгрөгийн өртөг бүхий “Ямаха” брэндийн мотоцикл, хамгаалах хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ.


Тус аймгийн хэмжээнд “Дэлгэрхангай уул” улсын тусгай хамгаалалттай газар, "Уул хадарганатай" хэмээх аймгийн тусгай хамгаалалттай газар, “Загийн ус“ улсын тусгай хамгаалалттай газар, Баянжаргалан сумын “Аргын хад” орчим, “Бага газрын чулуу” улсын тусгай хамгаалалттай газар, Цагаан суварга, Дэл уул орчмын аймгийн тусгай хамгаалалттай газар, Тогоогийн рашаан, Хаалган хад орчмын аймгийн тусгай хамгаалалттай газар гэсэн 7 байршилд байгаль хамгаалагч ажиллаж байна. Түүнээс гадна Их газрын чулуу байгалийн цогцолбор газрын захиргаанд дөрвөн байгаль хамгаалагч ажилладаг ажээ. 



Related news