СҮХБААТАР: Сумандаа аавынхаа нэрэмжит танхимыг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-07 10:20:16

Дарьганга, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нэрт сурган хүмүүжүүлэгч, Ардын Их Хурлын депутат асан Ш.Содномдашийн ууган охин Нарангэрэл аавынхаа нэрэмжит, соён гэгээрүүлэх танхимыг Дарьганга суманд байгуулжээ.


Энэ танхимд Дарьганга сумын түүх бий гэж хэлж болно. Тухайн үеийн сайчууд, аварга малчид, дарга удирдлагууд, иргэд хөдөлмөрчдийн гээд зөвхөн хар зураг гэхэд 2000 орчим байхаас гадна эд өлгийн зүйлс, баримт бичиг, ном хэвлэлүүд, онцлох үйл явдлыг гэрчлэх гэрэл зургууд гээд түүхийн арвин их архив бийТанхимыг Алтан овооныхоо урд энгэрт байрлуулжээ.

Ш.Содномдаш нь Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан нэгэн бөгөөд олон талын авьяас билэгтэй, нутаг орондоо хүндлэгдсэн, хөдөлмөрч нэгэн байжээ. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, гэрэл зурагчин, сурвалжлагч гээд сайн уран бүтээлч байсан. Зөвхөн түүний зохиосон үг, аяар бүтсэн 40 орчим дууны уран бүтээл байдаг аж. 

Related news