СҮХБААТАР: Хунгийн баяр 10 дугаар сарын 21-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-09 15:51:19

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Гурав дахь жилдээ болох гэж буй “Хунгийн баяр-202310 дугаар сарын 21-нд болно. Дан ганц хун шувуудаар бахархах баяр гэхээс илүү Дарьганга угсаатны өв соёл, ёс заншлыг харуулсан, Дарьгангын брэндээ сурталчилсан үйл ажиллагаа болно гэдгийг тус сумын Засаг дарга Д.Болдбаатар хэллээ.


Баярт Дарьганга хошууны зургаан сумыг хамруулж, өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Ерөнхий зохион байгуулагчаар  Дарьганга сумын ЗДТГ, хамтрагчаар аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар ажиллаж байна.


Одоогоор Ганга нууранд 3000 орчим хун ирээд байна. Өнгөрсөн жил тус нууранд нийт 11 мянга гаруй усны шувуу чуулсны 7100 орчим нь хун шувуу байжээ. Энэ нь жил мөн адил тооны шувуу ирнэ гэж тооцоолж байгаа аж.


Мөн энэ үеэр Ганга нуурыг хамгаалах төслийн хоёр дахь шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хунгийн баярт ирж оролцохоо мэдэгдээд байгаа юм.

 

Related news