СҮХБААТАР: Хуучин барилгыг ахуй үйлчилгээний төв болгон, иргэдээ ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-09 16:18:46

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Наран сум орон нутгийн хөгжлийн сангийн 87 сая төгрөгөөр хуучин соёлын төвөө засварлаж, ахуй үйлчилгээний төв болгон тохижуулжээ. Хуучин барилгыг бүрэн засварт оруулж, гэрэл цахилгаан, халаалт дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, орон нутгийн иргэдээ ажлын байраар хангажээ.

 

Нийт найман павилон, хоёр өрөөтэй. Үзэсгэлэн худалдаа, нээлттэй өдөрлөг, дуудлага худалдаа зэрэг олныг хамарсан үйл ажиллагааг явуулах боломжтой. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, оёдол гутал засварын үйлчилгээ, түргэн хоол үйлдвэрлэл, үсчин зэрэг байрлахад тохиромжтой. Энэ чиглэлээр ч худалдаа үйлчилгээ эрхлэгчид хамтран ажиллах саналаа хүргүүлээд байгаа аж. Түрээсийн хувьд хамгийн хямдаар буюу урсгал зардлаа төлөх байдлаар түрээслэгчдээ байрлуулна гэдгийг сумын Засаг дарга Л.Оч хэллээ.


Энэ бол орон нутгийн иргэдийг тав тухтай тохилог, тогтвортой ажлын байраар хангаж буй маш сайн жишиг гэдгийг аймгийн Засаг дарга цохон тэмдэглэлээ.

 

Наран сум 2023 он гарсаар орон нутгийн 62 иргэнээ ажлын байраар хангажээ.

 

Related news