“Өнөд өвлөн урлахуй” ХХК шилдгийн шилдгээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говь фестиваль-2016” малчид, бизнес эрхлэгчдийн баяр боллоо. Уг үзэсгэлэн худалдаа, баярын үеэр “Өнөд өвлөн урлахуй” ХХК шилдгийн шилдгээр шалгарсан юм.
Энэ жилийн “Говь фестиваль-2016” арга хэмжээнд тус аймгийн 15 сумаас гадна Улаанбаатар, Дархан, Өвөрхангай аймгаас бизнес эрхлэгчид оролцлоо. 10 номинацаар бизнес эрхлэгчдээ шалгаруулсан юм. Үүнд шилдгийн шилдэг гранпри шагналыг Даланзадгад сумын “Өнөд өвлөн урлахуй” ХХК хүртсэн бол шилдэг зохион байгуулалттай оролцсон сумаар Номгон сум бусдыгаа манлайллаа.
Шилдэг тариаланчаар Даланзадгад сумын “Говийн өндөр” ХХК говь нутгийн хөрсөнд ургуулсан тарвасаар, шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр Баян-Овоо сумын иргэн С.Чинзүрх, шилдэг маркетингтай бизнес эрхлэгчээр Ханхонгор сумын “Тангад Араа” ХХК, шилдэг үйлдвэрлэгчээр Цогтцэций сумын “Ёлын домог” ХХК, шилдэг хоршоо, нөхөрлөл, бүлгээр Даланзадгад сумын “Диваажингийн зам” хоршоо, шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр Ханхонгор сумын “Малчны хотхон” хоршооны С.Оюунсүрэн, оёдолын шилдэг бүтээгдэхүүнээр Гурвантэс сумын Ч.Өнөрдэлгэр “Гүзээн сархинаган урлал”-аар, гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Булган сумын Г.Норовжав нар шалгарсан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн