ГОВЬ-АЛТАЙ: Өнөө шөнө, маргааш өдөртөө салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-23 15:46:57

Есөнбулаг 2023 оны 10 дугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөртөө Алтайн уулархаг нутгаар салхи 14-16, түр зуур секундэд 18 метр хүрч ширүүсэхийг УЦУОШТ-өөс анхааруулав.


Тодруулбал, энэ сарын 24, 26, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэж шуурах аж. Иймд тээврийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай бүрэн байдлыг хангаж замд гарах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 


Үүний сацуу 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно хэмээн холбогдох албанаас танилцуулсан юм.
Related news