ХӨВСГӨЛ: “Хөх сувдын орноор аялах сар” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-08 11:14:04

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Улаан жуулчны бааз хамтран арваннэгдүгээр сарыг "Хөх сувдын орноор аялах сар" болгон зарлалаа.



Хоймор нутгийг зорин ирж буй аялагчдыг Баян-Улаан жуулчны баазаас тосож аваад Мөрөн хот болон түүхийн дурсгалт газруудаар аялуулах маршрутыг гаргасан байна.


Тодруулбал Хөвсгөл аймгийн Төв музей, Уушгийн өврийн буган чулуун хөшөө, Улаан толгойн буган чулуун хөшөө,  Хөвсгөл нуур, Сүхбаатар хөлөг онгоц зэргийг үзүүлэх аж.


МИАТ ТӨХК нь Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт газруудаар аялахад дараах урамшууллыг санал болгож байна.


Үүнд хамт олон, найз нөхдийн урамшуулал 3+1 үнэгүй, 2 том хүн зорчих тохиолдолд хоёр хүүхэд үнэгүй зорчино.


Нислэгийн тийзийн үнэ Улаанбаатар-Мөрөн чиглэлд нэг талдаа 194 000 төгрөг, хоёр талдаа 381 500 төгрөг болгон хямдруулсан байгаа ажээ. 

Related news