ӨВӨРХАНГАЙ: 100 гаруй автомашины улсын дугаарыг цэнхэр өнгөтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-10 10:59:20

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгохоор шийдвэрлэсэн. Үүнд орон нутаг дахь төрийн байгууллагуудын автомашиныг хамруулах юм.


Өвөрхангай аймагт 23 мянга 600 гаруй автомашин бүртгэлтэй байгаагаас 100 гаруй машиныг төрийн албанд ашиглаж байна. Одоогоор 17 суудлын автомашин төрийн албаны цэнхэр дэвсгэртэй улсын дугаараа авчээ. Үлдсэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих ажлыг эрчимжүүлэхийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнгээс Автотээврийн газрын удирдлагад үүрэг болголоо.


Цэнхэр өнгийн улсын дугаартай машинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, баар ресторан, дэлгүүр хэсэх зэргээр хувийн ажлаа амжуулсан тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хариуцлага тооцох аж. 

Related news