Даланзадгад суманд 16 хурд сааруулагч шинээр хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-21 20:41:38

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд атво замын 16 хурд сааруулагч, 2 гэрлэн дохио, 40 ширхэг замын тэмдэг шинээр байрлуулсан байна.

Тус аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн мэдээлж байгаагаар өнгөрсөн сард зам тээврийн ослын улмаас 14 хүн нас барж, 17 иргэн гэмтэж бэртэн, аж ахуй нэгж байгууллагад нийт 156 сая 589 мянган төгрөгийн хохирол учирсан ажээ. Авто машины хурд хэтрүүлсэн хэрэг авто замд хурд сааруулагч тавьснаар багасна гэж тэд үзэж байгаа юм. Мөн хөдөлгөөн ихтэй хоёр уулзварт гэрлэн дохио тавьсан нь иргэдийн талархлыг хүлээж байна. Учир нь нэгэндээ зам тавьж өгөхгүй, буруу зөрөх зэрэг зөрчил тухайн уулзварууд дээр байнга гардаг байсан юм.

Тус замын цагдаагийн тасгаас "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал", "Үзлэг оношилгоо техникийн бүрэн бүтэн байдал" зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд энэ нь жолооч нарыг авто осол гаргахаас сэрэмжлүүлдэг ажээ. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news