106 сурагч математикийн олон улсын тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-17 13:21:53

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, “Олонлог” академитай хамтран монгол хүүхдүүдийн математикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохоор “Тусгаар тогтнол” математикийн уралдааныг ес дэх жилдээ зохион байгуулжээ.

Уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулсан бөгөөд үндэсний ангилалд энэ сарын 11, 12-нд 1987 сурагч өрсөлджээ. Улмаар энэ уралдаанаас нийт 204 сурагч шагналт байранд шалгарсан байна. Харин дунд, ахлах ангийн 106 сурагч тус тэмцээний дараагийн буюу олон улсын ангилалд өрсөлдөх эрхээ авчээ.


Үндэсний ангиллын аваргуудын шагнал гардуулах ёслол Тусгаар тогтнолын ордонд маргааш болно. Шалгарсан 106 сурагч ирэх сарын 16, 17-нд олон улсын тэмцээнд оролцох аж.

Related news