Тогтвортой хөгжлийн асуудлаарх Зүүн хойд Азийн VII форумд манай улсын төлөөлөгчид оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-11-23 09:19:31

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Бээжин хотноо энэ сарын 20-22-ны өдрүүдэд болсон Тогтвортой хөгжлийн асуудлаарх Зүүн хойд Азийн 7 дугаар форумд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал П.Баасанхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов.


Төлөөлөгчид манай улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн өнөөгийн байдал, энэ онд тайлагнасан тогтвортой хөгжлийн сайн дурын 2 дахь удаагийн илтгэлийн талаар танилцуулсаны зэрэгцээ мөн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлэв.


Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилго ба Иргэний нийгмийн байгууллагын сүлжээний Ерөнхий зохицуулагч Г.Уранцоож Тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтийг иргэний нийгмийн зүгээс үнэлсэн байдлын талаар танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.

Related news