БАЯН-ӨЛГИЙ: "Тирлик" захын шинэ барилгыг он гараад ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-24 16:30:44

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийг 1997 оноос хойш хэрэгцээт бараа таваараар хангаж байгаа "Тирлик" захыг стандартын шаардлага хангасан битүү зах болгон шинээр барьж байна.


Тус захын наймаачид өмнө нь ил задгай орчинд үйл ажиллагаа явуулж ирсэн ба орчин нөхцөл нь эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангадаггүй байсан.


Иймээс удирдлагууд нь захын орчин нөхцөлийг сайжруулах 5 жилийн төлөвлөгөө гаргаж, 80х60 метрийн харьцаатай, 9600 кв.м талбайтай, 140 авто машины зогсоолтой 2 давхар битүү захын барилгын ажлыг өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлүүлжээ. Бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг нь 9 тэрбум төгрөг аж.


Одоо барилга угсралтын ажил 80 хувьтай явж байгаа ба ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусгана.


Битүү захын барилга ашиглалтад орсноор тус захад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй иргэн эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчинд иргэдэд орчинд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм. 

Related news