ЕВРО-2024 тэмцээний эцсийн шатны сугалаа явагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-12-03 16:21:00

ХАМБУРГ, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /UEFA/. Ирэх онд Германд болох Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ эцсийн шатны сугалаа бямба гарагт Хамбург хотноо явагдаж, оноолт гарлаа.


2024 оны зургаадугаар сарын 14-нд эхэлж, нэг сарын турш үргэлжлэх тэмцээний салхийг Европын гурван удаагийн аварга Германы баг хагална. Шотландын багтай хийх уг тоглолт Мюнхен хотын "Allianz Arena" цэнгэлдэх хүрээлэнд болноХарин шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-ний ням гарагт Берлинд болно.


ЕВРО-2024 тэмцээн Германы Берлин, Кёльн, Дортмунд, Дюссельдорф, Франкфурт, Гельзенкирхен, Хамбург, Лейпциг, Мюнхен, Штутгарт гэсэн 10 хотод болно. Тэмцээнд 24 баг зургаан хэсэгт хуваагдан оролцох бөгөөд ирэх оны гуравдугаар сард болох плей-оффын тоглолтоор эцсийн гурван баг тодрох юм


Ингээд эцсийн шатны оноолтыг танилцуулъя.

А хэсэг: Герман, Шотланд, Унгар, Швейцар

В хэсэг: Испани, Хорват, Итали, Албани

С хэсэг: Словени, Дани, Серби, Англи

D хэсэг: Плэй-оффын А хэсгийн ялагч, Нидерланд, Австри, Франц,

Е хэсэг: Бельги, Словак, Румын, плэй-оффын В хэсгийн ялагч

F хэсэг: Турк, плэй-оффын С хэсгийн ялагч, Португал, Чех

Related news