Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд нэр дэвшигчдийг ФИФА зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-12-15 10:35:20

ЖЕНЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /FIFA/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд нэр дэвшиж, эцсийн шатанд шалгарсан тамирчдыг пүрэв гарагт зарлалаа.


Нэр хүндтэй шагналын төлөө “Манчестер Сити” клубийн норвег од Эрлинг Хааланд, “Пари Сен-Жермэн”-ий франц довтлогч Килиан Мбаппе, “Интер Майами”-гийн аргентин супер од Лионель Месси нар өрсөлдөхөөр болжээ.


Ялагчийг 2024 оны нэгдүгээр сарын 15-нд Лондонд болох ёслолын ажиллагааны үеэр тодруулж зарлана.


2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод учраа таарсан Месси, Мбаппе хоёр мөн онд энэхүү шагналын төлөө өрсөлдөж, Месси шагналын эзнээр тодорч байв. 2016 оноос олгож эхэлсэн уг шагналыг оны хамгийн шилдэг тоглогчид гардуулдаг билээ. 

 


Related news