Үнсэлтийн дуулианд холбогдсон хөлбөмбөгчин ФИФА-гийн шагналд нэр дэвшжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-12-15 12:18:39

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /RIA Novosti/. Испанийн шигшээ баг болон Мексикийн "Пачуки" багийн хагас хамгаалагч Женнифер Эрмосо Олон улсын хөл бөмбөгийн холбооноос (ФИФА) олгодог шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналд нэр дэвшиж, эцсийн шатанд шалгарсан гурван тоглогчийн нэг болжээ. 


Уг шагналын төлөө мөн Испанийн шигшээ болон “Барселона” багийн хагас хамгаалагч Айтана Бонмати, Колумбийн шигшээ, Испанийн “Реал” багийн довтлогч Линда Кайседо нар өрсөлдөж байна.


Эрмосо, Бонмати нар Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд энэ онд дэлхий аварга болсон билээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Испанийн эзэн хааны хөл бөмбөгийн холбооны (RFEF) ерөнхийлөгч Луис Рубиалес Эрмосог уруул дээр нь үнссэн нь шуугиан дэгдээж, улмаар Испанийн Үндэсний шүүх есдүгээр сарын 11-нд Рубиалесийн эсрэг хэрэг үүсгэсэн юм. 


Бонмати энэ онд “Алтан бөмбөг”, Испанийн супер цомын эзэн болсон төдийгүй Испанийн аварга шалгаруулах тэмцээн, Аваргуудын Лигт аваргалсан бол ДАШТ-ий үеэр оруулсан Кайседогийн гоол тэмцээний шилдэг гоолоор шалгарчээ.

Related news