Тревор Ноа “Грэмми” наадмыг дөрөв дэх жилдээ дараалан хөтөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-20 12:04:07

ЛОС-АНЖЕЛЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /AP/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг “Грэмми” наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг комедиан Тревор Ноа хөтлөн явуулахаар болжээ.


Ингэснээр энэхүү нэр хүндтэй хөгжмийн наадмыг тэрбээр дөрөв дэх жилдээ дараалан хөтлөн явуулах гэж байна.


2024 оны шагнал гардуулах ёслолд Америкийн дуучин SZA хамгийн олон буюу есөн шагналд нэр дэвшээд байгаагаас дурдвал, “Kill Bill” дуу нь “Оны шилдэг дуу”, “SOS” цомог нь шилдэг цомог, шилдэг R&B цомог төрлүүдэд нэр дэвшжээ. 


Түүний араас Фиби Брижерс долоон шагналд нэр дэвшсэн амжилтаар удаалж байгаа бол Тейлор Свифт, Оливиа Родриго, Майли Сайрус, Билли Айлиш, Брэнди Кларк, Жон Батист, Жек Антонофф нар тус тус зургаан номинацид нэр дэвшсэн байна. 


“Грэмми-2024” наадам ирэх хоёрдугаар сарын 4-нд Лос-Анжелес хотын “Crypto.com” аренад болох бөгөөд CBS телевиз,  Paramount+ стриминг үйлчилгээгээр шууд дамжуулна.

Related news