БУЛГАН: 2023 оны "Шилдэг хүүхэд"-ээр Т.Ивээлжаргал, Б.Тэргэл нар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-21 11:36:24

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. 2023 оны Шилдэг хүүхдээр Булган аймгаас Т.Ивээлжаргал, Б.Тэргэл нар шалгарлаа.


Монгол Улсын Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын шилдэг хүүхдээр Булган аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн, Булган сумын Нэгдүгээр  сургуулийн сурагч Т.Ивээлжаргал,

Монгол Улсын Байгальд ээлтэй шилдэг хүүхдээр Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Тэргэл нар тус тус шалгарсан байна.


2023 оны Оролцооны байгууллагын шилдэг хүүхэд Төгсбатын Ивээлжаргал Булган сумын Нэгдүгээр сургуулийн 11а ангид суралцдаг түүний 2023 оны амжилтаас дурдвал:

-Булган аймгийн Хүүхдийн зөвлөлийн Тэргүүний албыг 2022-2023 онд, Дэд тэргүүний албыг 2023-2024 онд хашиж байна

-Булган аймгийн хүүхдүүдийн дуу хоолой болж, Жаргалант зуслангийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд уламжилж шийдвэрлүүлэн 2023 оны Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын Шилдэг хүүхдээр шалгарсан

-2023 оны Өсвөрийн парламент үндэсний хөтөлбөрт Булган аймгаа төлөөлөн сонгогдсон байна.

 

2023 оны Байгальд ээлтэй шилдэг хүүхдээр шалгарсан Батмөнхийн Тэргэл Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн 116 ангид суралцдаг бөгөөд түүний 2023 оны амжилтыг дурдвал:

-Монгол Улсын 2023 оны Байгаль хамгаалал Эрүүл аюулгүй орчин номинацын Шилдэг хүүхэд

-Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхэд залуучууд чуулганы төлөөлөгч

-TEEN хуралдай Байгальд ээлтэй залуусын төлөөлөгч

-Хишиг-Өндөр сумын сургуулийн 120 гаруй сурагчид Тогтвортой хөгжлийн боловсрол уур амьсгалын чиглэлээр сургалт зохион байгуулсан

-2023 онд 18 кг зай, 300 гаруй эвдэрсэн цэнэглэгч, 35 ширхэг гар утас, 10 аккумлятор цуглуулж Булган аймгийн БОАЖГ-т тушаасан

Хишиг-Өндөр сумын эрх зүйн хороог ахлан ажилладаг юм.

 

Related news