“Last Christmas” Их Британийн зул сарын чартыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-24 11:56:28

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 24 /BBC/. Английн “Wham” хамтлагийн “Last Christmas” дуу анх сонсогчдын хүртээл болсноосоо хойш 40 орчим жилийн дараа Их Британийн зул сарын чартыг тэргүүлжээ.


Тэртээ 1984 оны 12 дугаар сарын 3-ны өдөр анх цацагдаж байсан Жорж Майкл, Эндрю Рижли нарын энэхүү уран бүтээл “UK Christmas chart”-ыг анх удаа тэргүүлж буй нь энэ юм. 


Э.Рижли энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “даалгавар биелсэн” мэт санагдаж байна гээд, Ж.Майкл дуугаа ийм амжилтад хүрээсэй хэмээн хүсдэг байсныг дурсан ярилаа. Ж.Майкл 2016 онд таалал төгссөн билээ.


Зул сарын долоо хоногийн шилдэг дуунуудын чартын хоёрдугаарт Английн дуучин Сэм Райдерын “You're Christmas To Me”, гуравдугаарт Америкийн дуучин Мерайя Кэригийн “All I Want For Christmas Is You” дуунууд жагссан байна. 



Related news