ХОВД: Энэ онд 3195.6 мянган толгой мал тоолуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-27 17:22:57

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд 2023 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 3195.6 мянган толгой мал тоолуулжээ.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад 277.2 мянган толгой мал буюу 8.0 хувиар буурсан үзүүлэлт юм.


Урьдчилсан дүнгээр 2023 онд аймгийн хэмжээнд 779.1 мянган төл бойжуулсан байна.

Нийт мал сүрэгт:

  • Адуу 143.1 мянга буюу 4.5 хувь
  • Үхэр 196.2  мянга буюу 6.1 хувь
  •  Тэмээ 30.7 мянга буюу 1.0 хувь
  • Хонь 1.1 сая буюу 35.9 хувь
  • Ямаа 1.7 сая буюу 52.5 хувийг тус тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван сум гэвэл:

  • Булган сум  294.7 мянган толгой мал
  • Чандмань сум  280.9 мянган толгой мал
  • Манхан сум  253.1 мянган толгой мал
  • Дарви сум  228.1 мянган толгой мал
  • Мянгад сум  221.2 мянган толгой мал тоолуулсан үзүүлэлтээр эрэмблэгдэж байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс өнөөдөр мэдээлэв.   


Related news