Ираны Төвбанк зээлийн карт гаргахыг анх удаа зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТЕГЕРАН. /Sputnik/. Ираны Төвбанк түүхэндээ анх удаа улсынхаа санхүүгийн байгууллагуудад зээлийн карт гаргахыг зөвшөөрсөн тухай тус улсын Төвбанкны тэргүүн Валиолла Сейф мэдэгдлээ.
Зээлийн картууд нь 3000, 10 мянга болон 15 мянган долларынх байх бөгөөд тэдгээрийг дэлгүүрт болон онлайнаар худалдаа хийхэд ашиглаж болох ажээ.
2015 оны долдугаар сард байгуулсан цөмийн хэлэлцээрийг Тегеран дагаж мөрдөж байгааг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ батлан мэдэгдсэний дараа Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг энэ оны нэгдүгээр сард Европын Холбоо, НҮБ болон АНУ хэсэгчлэн цуцалсны дараа тус улсын Төвбанк ийм шийдвэр гаргалаа. Хориг арга хэмжээг цуцалсан нь Ираны хувьд нефть олборлолтоо нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжих замыг засч өгсөн юм.
Г.Доржханд