ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 3171 айлын 131 нийтийн орон сууцыг ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-03 16:42:40

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2021-2023 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 590 айлын 26 нийтийн орон сууц ашиглалтад оржээ


Энэ онд Хархорин, Арвайхээр суманд 104 айлын таван орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр аймаг 3171 айлын 131 нийтийн орон сууцтай болсноос Aрвайхээр суманд 2898 айлын 112 орон сууц харьяалагдаж байна.


Ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 407 айлын 13 орон сууцны барилга угсралтын ажлыг 10-85 хувийн гүйцэтгэлтэй барьж байгаа аж.  


2021-2023 онд нийт 695 сая төгрөгийн хөрөнгөөр 17 орон сууцны дээвэр, гадна фасадыг засварлажээ. 

Related news