“Алтан бөмбөрцөг” наадмын ШИЛДГҮҮД

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-08 14:09:32

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны нэгдүгээр сарын 8 /CNN/. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Алтан бөмбөрцөг наадмын 81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол амжилттай болж, “Barbenheimer”-ын хувьд гайхалтай үдэш байлаа.


Тодруулбал, Манхэттэн төслийн удирдагч Ж.Роберт Оппенхаймерын талаар өгүүлэх гурван цагийн намтар бүтээл болох “Oppenheimer” Шилдэг найруулагч (Кристофер Нолан), Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин (Киллиан Мерфи) зэрэг олон гол шагналыг хүртэв. Тус киноны хөгжмийн зохиолч Людвиг Йоранссон мөн Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим төрөлд шалгарчээ.


Oppenheimer” нь Барби хүүхэлдэйнээс сэдэвлэн Грета Гервигийн найруулан бүтээсэн “Barbie”-гийн адил энэ үдшийн онцлох бүтээлүүдийн тоонд багтаж байсан юм. “Barbie” нь тус наадмын хамгийн олон шагналд нэр дэвшсэн боловч эцэст нь кино урлагийн амжилтыг урамшуулсан анхны шагналыг оруулаад хоёр шагналыг л авлаа. Barbie”, “Oppenheimer” кинонуудыг дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарах үеэр кино сонирхогчид аль алийг нь шимтэн үзэж байсантай холбоотойгоор “Barbenheimer” гэсэн нэр томъёо бий болсон билээ.


Харин телевизийн салбарын хувьд “Succession”, “The Bear”, “Beef” зэрэг цувралууд давамгайллаа. “Succession” цувралын хувьд дөрвөн шагнал хүртсэнээр хамгийн олон шагнал хүртсэн телевизийн шоу болов. Тодруулбал, Шилдэг драмын цуврал төрөлд шалгарч, Киран Калкин, Сара Снук, Мэттью Макфадиен гэсэн гурван жүжигчин мөн шагнал хүртлээ.


Кино урлаг

Шилдэг мюзикл/инээдмийн кино: “Poor Things” 


Шилдэг драмын кино: “Oppenheimer” 


Шилдэг гадаад хэлээрх кино: “Anatomy of a Fall” 

Шилдэг кино зохиол: “Anatomy of a Fall” 


Шилдэг киноны дуу: “What Was I Made For?”-Билли Айлиш, Финнеас, “Barbie” 


Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт Дауни, “Oppenheimer” 



Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да'Вайн Жой Рэндольф, “The Holdovers” 


Шилдэг хүүхэлдэйн кино: “The Boy and the Heron” 


Мюзикл/инээдмийн киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Пол Жаматти, “The Holdovers” 



Мюзикл/инээдмийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун, “Poor Things” 



Драмын киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киллиан Мерфи, “Oppenheimer” 


Драмын киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Лили Гладстон, “Killers of the Flower Moon” 



Шилдэг найруулагч: Кристофер Нолан, “Oppenheimer” 



Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, “Oppenheimer” 



Кино урлаг, бокс-оффисын шилдэг амжилт: “Barbie” 



Телевизийн салбар

Мюзикл/инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Жереми Аллен Уайт, “The Bear” 


Мюзикл/инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Айо Эдебири, “The Bear” 



Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киран Калкин, “Succession” 



Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Сара Снук, “Succession” 



Шилдэг драмын цуврал: “Succession” 



Шилдэг мюзикл/инээдмийн цуврал: “The Bear” 



Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Мэттью Макфадьен, “Succession” 



Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Элизабет Дебики, “The Crown” 


Related news