БАЯНХОНГОР: Шинэ Үндсэн хууль баталсны ойг тохиолдуулан Бөхийн барилдааныг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-12 16:33:13

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хуулиа тунхаглан баталсаны 32 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн ИТХ-аас Үндэсний бөхийн барилдааныг спортын ордонд зохион байгуулж байна. 


32 жилийн ойн хүрээнд аймаг, сумын цолтой 32, өсвөрийн гурван насны ангиллаар 96 нийт 128 бөхийн барилдаан болж буй юм.


Үндэсний бөхийн барилдааныг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнээгийн Энхбат нээж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан мэндчилгээ дэвшүүлэв. Мөн 32 жилийн өмнө аймаг орон нутгаа  төлөөлөн Ардын хурлын депутатаар сонгогдон шинэ үндсэн хууль батлалцсан 21 эрхмийн нэг  Анандын Рэгзэн үндэсний бөхийн барилдааны нээлтэд урилгаар оролцлоо.



Ойг тохиолдуулан энэ 13-ны 11:00 цагт  Тусгаар тогтнолын баганад цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагааг зохион байгуулах бол энэ 2024 онд тохиож буй  Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагааг ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Related news