Аймгийн Номын сан сэдэвт уншлагуудаа өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн нийтийн Номын сангаас Сүхбаатар сумын цэцэрлэгүүд, ЕБС-иудтай хамтран "Урилгат уншлага", "Үлгэрээр хүмүүжье", "Чихэртэй уншлага" сэдэвт уншлагуудыг зохион байгуулж, номын чихэрлэг амтыг мэдрүүлсэн соёл олон нийтийн ажлуудыг улам өргөжүүлэнхээр төлөвлөж байна.
Тус номын сангаас Сүхбаатар сумын ЕББДСургуулиуд, цэцэрлэгүүдтэйгээ хамтран олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж байгаа юм. "Хүүхдийн уншлагын танхим"-аас 2016 онд "Унших аргад суралцацгаая" уриан дор, уншигч хүүхдүүдэд ном унших эрмэлзлэл төрүүлэх, унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг олон хэлбэрээр явуулжээ. Тухайлбал цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын программаас олж авсан мэдлэгийг нь бататгах, танин мэдэхүйн болон IQ-г хөгжүүлсэн ном хэвлэлээр хангаж өгсөн байна. Үүгээрээ хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, бие даасан зөв дадлыг эзэмшүүлэх зорилгыг агуулжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг