Дотоод худалдааны орлого 2023 онд 17.6 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-02-14 09:35:14

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 онд 44.0 их наяд төгрөг болсон байна.

Энэ салбарын борлуулалтын орлогын:

  • 22.7 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 
  • 77.3 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлсэн байна.

Энэ нь 2022 оныхоос 6.6 их наяд төгрөгөөр өссөн тоон үзүүлэлт юм. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 2023 онд 10.0 их наяд төгрөгт хүрч, 2022 оныхоос 1.9 их наяд төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 34.0 их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 5.2 их наяд төгрөгт хүрч, 2022 оныхоос 2.1 их наяд төгрөгөөр, шатахууны бөөний худалдаа 6.1 их наяд төгрөгт хүрчээ.


Салбарын 2023 оны борлуулалтын орлогын:

  • 40.2 хувь нь бөөний худалдаа,
  • 59.8хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2023 онд 26.3 их наяд төгрөг, бөөний худалдааных 17.7их наяд төгрөг болж, 2022 оныхоос 2.4 их наяд төгрөгөөр тус тус өсжээ.


БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ БОРУУЛАЛТЫН ОРЛОГО, сараар, тэрбум төгрөг



Мөн салбарын борлуулалтын орлого 2023 оны 12 дугаар сард 5.1 их наяд төгрөгт хүрч, 2023 оны 11 дүгээс сарынхаас 1.3 их наяд төгрөгөөр өссөн байна.


ХУДАЛДААНЫ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО, сараар

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 оны 12 дугаар сард мөн оны 11 дүгээр сарынхаас өсөхөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 164.8 тэрбум төгрөг, шатахууны бөөний худалдаа 210.6 тэрбум төгрөгөөр төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Мөн 2023 онд аймгуудын худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оныхоос 0.2-32.0 хувиар өссөн дүн гарчээ.


ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО, жил бүрийн эцэст, аймгаар, тэрбум төгрөг


Эх үүсвэр: ҮСХ, Дотоод худалдааны салбарын аж ахуйн нэгж, байгууллагын сарын мэдээ, НӨАТ төлөгч хуулийн этгээдийн мэдээллийн сан.

Ангилал, код: Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал 4.0 гэжээ.

Related news