ДОРНОГОВЬ: Сум бүрд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-13 15:56:53

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 13  /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Малчдадаа тусалъя” аяныг санаачилж малын өвс, тэжээл худалдан авахад зориулан 14 сум тус бүрд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.


Дорноговь аймгийн хэмжээнд өвөл цас ахиу унаж, нийт нутгийн 75 хувь нь зудын эрсдэлт нөхцөл үүсээд байгаа юм. Хэдийгээр хаврын тэргүүн сар гарсан ч шөнөдөө 10-20 хэм хүйтэн байгаа бөгөөд хоёрдугаар сарын 18-нд ихэнх нутгаар цас орж хүйтний эрч эрс чангарахыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Related news