ӨВӨРХАНГАЙ: Гарын үсгээ монгол бичгээр бичих уриалгыг дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-27 16:09:42

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн боловсролын төвөөс “Хүмүүн бичигтэн” аяны хүрээнд гарын үсгээ үндэсний бичгээр бичих уриалгыг дэвшүүллээ.


2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлын хүрээнд төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдыг үндэсний бичгээрээ бичиж хэвшихийг уриалан “Миний алдар – Миний чимэг” сэдэвт цахим давлагааг өрнүүлж байгаа юм. 


Энэ хүрээнд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд гарын үсгээ монгол бичгээр бичиж эхэлжээ. Аянд бүх удирдлагыг хамруулах аж. 





Related news