ДАРХАН-УУЛ: Томуу, томуу төст өвчний шалтгаанаар 2676 хүүхэд чөлөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-28 16:33:32

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгт тодорхой шалтгааны улмаас явахгүй байгаа хүүхдүүдийн 71.1 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай гэж оношлогджээ. Хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт 2676 хүүхэд дээрх шалтгааны улмаас сургууль, цэцэрлэгээсээ чөлөө авсан байна.  


Түүнчлэн бага насны хүүхдүүдэд салхин цэцэг, гар, хөл, амны өвчлөл ихсэх хандлагатай байгаа тул шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхаарууллаа.




Хүүхдийн өвчлөл бүрэн эдгээгүй үед нь сургууль, цэцэрлэгт явуулснаар бусдад халдаах, өвчлөл нь хүндрэх тохиолдлууд гарч буйг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Иймд хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй, өвчлөл нь эдгээгүй үед гэрээр болон эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхийг анхааруулав.

Related news