ӨВӨРХАНГАЙ: 237 өрхийн 7507 хонь цэцэг өвчнөөр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-28 17:23:59

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд 11 сумын 21 голомтод 237 өрхийн 7507 хонь цэцэг өвчнөөр өвчилснийг дархлаажуулан голомтыг хумьж байна.


Өвчний тархалтын хүрээг тогтоох зорилгоор 17 суманд 1782 малчин өрхийн 32025 хонийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, 14 сумын 959 өрхийн 384000 хонийг вакцинжуулсан бөгөөд халдварт өвчлөлийн найман голомтын дэглэм бууруулаад байна.


Аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/86 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, бог малын шилжилт хөдөлгөөнийг хориглон сум, аймгийн Онцгой комиссоос хяналт тавьж байгаа юм.


Тархалтын хүрээний гадна талаар хамгаалалт үүсгэх зорилгоор 457000 тун вакцин татан авах хүсэлтийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлжээ. 

Related news