ХӨВСГӨЛ: Мөсөн баримлын уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-29 13:09:02

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2024” мөсний баярын мөсөн хотхоныг олон улсын наадамд амжилттай оролцож байсан 20 гаруй урлаач хийж эхэллээ.




Энэ жил урлаачдад ямар нэгэн сэдэв өгөөгүй бөгөөд чөлөөт сэдвийн хүрээнд хийсэн бүтээлүүдээс шилдгүүдийг тодруулах юм.

Мөн тусгай хамгаалалттай газрын алба хаагчид байгаль дэлхийгээ хайрлах онцлог бүхий бүтээлүүдийг мөсөөр урлаж байна.



Энэ жил Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр мөсөн шагайн тэмцээн, мөсөн сурын харваа, дарвуулт завины үзүүлбэр, тахтай морин чарганы уралдаан, цасны мотоциклын үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой уралдаан тэмцээн болно.


"Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

 

Related news