ДОРНОД: Маршал Х.Чойбалсангийн бичгийн машин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-11 15:40:42

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ бол 1921 оны ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг, Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн албан ажилдаа хэрэглэж байсан бичгийн машин. Уг бичгийн машин нь уйгуржин монгол үсгийн даралттайгаас гадна түүхэн бие хүний хэрэглэж байсан гэдгээрээ онцлогтой юм.


Нүүрэн талдаа Remington гэсэн шар бичигтэй. Мөн товчлуурын цаад талд Made in ilion New York. USA гэсэн бичигтэй, ар талдаа Z274939 гэсэн дугаартай.


Энэхүү бичгийн машиныг БНМАУ-аас АНУ-д 1939 онд захиалгаар үйлдвэрлүүлсэн бөгөөд уг үзмэрийг Дорнод аймгийн Матад сумын иргэн Д.Дамдин музейд хүлээлгэн өгчээ.

Related news