ДАРХАН-УУЛ: Иргэд, ААНБ-ын хандивыг малчдад хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-11 14:56:53

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Малчдад туслах аяныг иргэн ААНБ-ууд дэмжиж өвс, тэжээл, хүнс, бусад шаардлага зүйлийг хүлээлгэн өгсөн. Уг хандиваар цугласан зүйлийг малчдад хүргэх ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна.




Хонгор сумын Хүйтний гол, Мухарын гол, Хар бэлчир, наймдугаар бригад, Зулзагын гол, Шийрийн бригадад хаваржиж байгаа малчдад эхний удаад 35 тн хивэг, 12 тн гурил, будаа болон хандиваар цугласан нэмнээ, ахуйн бараа бүтээгдэхүүний багцуудыг 200 гаруй малчин өрхүүдэд хүргэлээ.




Малчдад хандив, тусламж хүргэх ажлыг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ХХААГ-ын дарга Т.Ганболд, Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар тэргүүтэй ажлын багийн бүрэлдэхүүн зохион байгуулж байна.




Зөвхөн хандив тусламж хүргэхээс гадна алслагдсан газарт өвөлжиж буй малчин өрхийн гишүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр их эмч үзлэг, оношилгоо хийж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

Related news