ДАРХАН-УУЛ: Үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-12 20:31:09

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өндөр нарийвчлалтай төхөөрөмж буюу “Лидер дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг өнгөрсөн онд Дархан-Уул аймагт хийсэн. Энэ онд хийсэн эрсдэлийн үнэлгээ бүрэн гараагүй бөгөөд энэ сарын сүүлээр хэмжилтийн үр дүн гарах юм.




Азийн хөгжлийн банк, ОБЕГ, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар хамтран хэрэгжүүлж буй “Аймаг хотын ус зайлуулах дэд бүтцийн төлөвлөлт, үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийн хүрээнд хоёр сарын хугацаанд хийсэн хэмжилт судалгааны үр дүнг өнөөдөр талууд хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга замыг тодорхойлж байна.


Эрсдэлийн үнэлгээ хийж эхэлснээс хойш болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх юм.






Цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг боломжит хэмжээнд урьдчилан тооцоолж техник технологийн дэвшлийг зөв ашигласнаар эрсдэлийн менежментийг оновчтой үнэлэх эерэг талтай гэдгийг өнөөдөр болсон сургалтаар дурдлаа.


Уг дрон нь 15 см орчим өндөр нарийвчлалтай, нэг метр орчим орон зайн нарийвчлалтай том талбайн гадаргуу, өндрийн зураглал боловсруулдаг, мэдээллийг түргэн шуурхай цуглуулах боломжтой, европын 20 орчим оронд өргөн ашигладаг байна. 




Дархан-Уул аймаг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Түүний нэг нь  2021-2023 онд аймгийн хэмжээнд нийт есөн байршилд 5813 м урт үерийн далан барих ажлыг  5.5 тэрбум төгрөгөөр хийж шинэчилжээ.

 

Related news