Дани улсын эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-03-14 12:37:13

СТОКХОЛМ, 2024 оны гуравдугаар сарын 14 /АР/. Данийн цэрэг татлагын журамд томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа тухай Батлан хамгаалахын сайд Троэлс Лунд Поулсен мэдэгджээ.


Тодруулбал, засгийн газар ирэх жилүүдэд хугацаат цэргийн алба хаагчдын тоог 5 000-д хүргэж нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд цэргийн алба хаахыг албан ёсны үүрэг болгож, цэргийн алба хаах хугацааг 4 сар байсныг 11 сар болгон сунгахаар төлөвлөж байгаа аж. 


Засгийн газраас санал болгосон өөрчлөлтүүд 2026 оноос хэрэгжиж эхлэх ажээ. Одоогоор тус улсын эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаадаг. Өнгөрсөн онд хаахаар татагдсан 4700 орчим хүний 25 хувь нь эмэгтэйчүүд байжээ.


Данийн засгийн газар мөн ирэх 5 жилийн хугацаанд батлан ​​хамгаалахын хэрэгцээнд зориулж 40 тэрбум крон буюу 5.3 тэрбум орчим еврог нэмж олгохоор төлөвлөж байгааг мэдэгджээ. Энэ нь тус улс 2024, 2025 онд ДНБ-ийхээ 2.4 хувийг батлан ​​хамгаалах төсөвт зарцуулна гэсэн үг юм.

Related news