Сонгуулийн хороонд ажиллах албан хаагчдын цахим бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-15 14:46:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуулийн хороод болон мэдээлэл технологийн багийн гишүүн, даамлаар ажиллах албан хаагчдыг Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан буюу e-election.mn цахим системээр бүртгэж эхэллээ. 


Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид сонгуулийн хороодод ажиллахаар хуульчилсан. Уг системд бүртгүүлсэн албан хаагчид цахим систем дээрх хичээл, мэдээллийг судлан сорил өгч, гэрчилгээ авснаар сонгуулийн хороодод ажиллах эрхтэй болох юм.     


УИХ-ын сонгуулиар 26 мянган төрийн албан хаагч ажиллана. Эдгээр албан хаагчийн нөөц бүрдүүлэх, e-election.mn цахим системийг хэрэглэх арга зүйн сургалт зохион байгуулах сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар судалгаа хийх, байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид энэ сарын 11-нээс 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байна. 



Related news