ЗАВХАН: Хүчний байгууллагын 80 гаруй тамирчин марш, тусгай бэлтгэлээр өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-16 16:53:35

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2024 оны аварга шалгаруулах тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн боллоо.


“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг тэмцээнд найман багийн 80 гаруй тамирчин оролцжээ.


Тэмцээн марш, тусгай бэлтгэлийн аварга тасаг, цэргийн мэргэжлийн аварга офицер, цэргийн мэргэжлийн аварга ахлагч, цэргийн мэргэжлийн аварга эмэгтэй алба хаагч, удирдах ажилтны тусгай бэлтгэлжилт гэсэн төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулав.


Тамирчид гранат, буудлага, торон саад, байр зүй, хөнөөлийн голомт, гүүр самбар, хорт утаа гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэн өрсөлдөв.


"Марш тактик" тэмцээний тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 325 дугаар анги, дэд байрыг Цагдаагийн газар, гуравдугаар байрыг Онцгой байдлын газрын багууд тус тус эзэлжээ. 






Related news