Бэлчээрийн мэрэгч устгаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-03 11:34:58

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрийн хортон мэрэгч устгах ажил эхэллээ. Мэрэгч устгах ажлыг өнгөрсөн хавар хийхээр төлөвлөж байсан боловч санхүүжилт хүлээгдсээр өдийг хүрчээ.

 Өнөөдрийн байдлаар Дэрэн сумын 10 га-д хийх устгал эхэлсэн. Дэлгэрцогт, Адаацаг, Эрдэнэдалай, Сайнцагаан, Луус суманд өнөөдрөөс эхэлнэ. Тухайн сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллах бөгөөд ажлын гүйцэтгэлд нь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ХХАА-н  газар хяналт тавин ажиллана гэж ХХАА-н газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Ц.Мөнхбат хэллээ.

Цас орж, хүйтрэхээс урьтаж мэрэгч устгалыг дуусгах шаардлагатай тул аравдугаар сарын хоёр дахь арав хоногт багтаан шаргуу ажиллахыг үүргийг сумдын ажлын хэсэг хүлээсэн байна.Энэ удаагийн мэрэгч устгах ажлыг нийт 6 сумын 30 мянга га бэлчээрийг хамруулан хийх бөгөөд үүнд улсын төсвөөс 48 сая төгрөг зарцуулах юм. Эхний ээлжинд санхүүжилтын 70 хувь нь шилжиж ирсэн байна.

Энэ жилийнхтэй нийлээд сүүлийн 3 жилд Дундговь аймгийн бэлчээр нутгийн 90 га-д мэрэгч устгаж байгаа ажээ.

Т. Отгонтуяа         

 

Related news