"English club"-ийн хичээл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-03 13:11:55

Өмнөговь аймгийн Төв номын санд  "English club"-ийн хичээл эхлээд байна.

Тус номын сангийн "Хөгжлийн мэдээллийн сургалтын төв"-д дээрх сургалт эхэлж байгаа бөгөөд Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Жэссика багш хичээлийг удирдан явуулж байгаа юм.

Клуб нь одоогоор 22 гишүүнтэй болоод байгаа гэнэ. Тэд 7 хоног бүрийн 4 дэх өдрийн өглөө 10 цагт, үдээс хойш 15 цагаас  цуглаж хичээл сургалт явуулах ажээ. "English club"-ийн үйл ажиллагаа нь номын сандаа байгаа англи хэлний номууддаа түшиглэдэг бөгөөд дүрмээс гадна ярианы хичээл ордгоороо давуу талтай юм байна.

Тус клубт 10-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news