АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гурав дахь удаагаа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-25 13:52:01

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25 /РИА Новости/.  Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/  Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.  


Техас муж улсын Арлингтон хотод болсон тоглолтод америкчууд 2:0 харьцаагаар хожсон бөгөөд Тайлер Адамс /45 дахь минут/, Жованни Рейна /63 дахь минут/ нар гоол оруулжээ.

 

Гуравдугаар байрын төлөө Ямайкийн шигшээ баг Панамыг 1:0 харьцаагаар хожиж, цорын ганц гоолыг Декстер Лембикиса оруулсан байна.

 

АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн Үндэстнүүдийн лигийн тэмцээнд дараалан гурав дахь удаагаа аваргалсан нь энэ юм. 2021 онд болсон эхний тэмцээнд америкчууд Мексикийн шигшээг 3:2-оор ялж байсан бол 2023 оны хоёр дахь тэмцээний финалд канадчуудыг 2:0-оор илүүрхэн аваргалж байв.

 

Үндэстнүүдийн лигийн тэмцээнд КОНКАКАФ-ийн бүрэлдэхүүнд багтдаг 40 улсын /Гватемалаас бусад/ шигшээ баг оролцдог.  

Related news