ЗАВХАН: Нийт нутгаар шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-26 14:10:08

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цас орж, салхи түр зуур 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа.


2024 оны 3 дугаар сарын 26-ны 8.00-20.00 цаг хүртэл хангайн уулархаг нутгаар -1-6 градус хүйтэн, говь болон нутгийн өмнөд хэсгээр +5+10 градус, бусад нутгаар +2+7 градус дулаан байна.

Улиастай хот орчмоор, үүлшинэ, цас орно. Салхи баруун, баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө +1+3 градус дулаан байна. Өглөөний 8.00 цагт Улиастайд -6 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 817.1 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Завханы нутгаар ахиу цас орох төлөвтэй байна. Ирэх сарын 1-2-нд шилжих шөнө Хангайн нурууны орчмоор шөнөдөө -20-24 градус, хангайн болон төвийн аймгуудын нутгаар шөнөдөө -12-14 гардус хүрч хүйтэрч болзошгүй байгааг малчид тээвэрчдэд анхааруулж байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Related news