БАЯН-ӨЛГИЙ: Ховд голд далан барих, сэргээн засахад зориулж 155 сая төгрөг хуваарилав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-27 14:13:43

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдав. Хуралдаанд комиссын гишүүд 85 хувийн ирцтэй оролцлоо.


Онцгой комиссын хуралдаанаар аймгийн мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг хуваарилах, Ховд голын эрэг дагуу далан босгох, сэргээн засах, хүчитгэх зэрэг асуудлыг хэлэлцэв.


Хуралдаанаар аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгаа 250 тонн өвс, 250 тонн тэжээлийг малчдад үнэгүй тараахаар болов. Мөн Ховд голын эрэг дагуу үерийн уснаас хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шинээр далан босгох, одоо байгаа даланг сэргээн засах ажилд зориулж орон нутгийн төсвөөс 155 сая төгрөг шийдвэрлэлээ. 

Related news